С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Үхань хотноо Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн төрөл даваа гарагт /2019.10.21/ эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Уг амжилтаараа С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байгаа юм. 

Түүнээс өмнө ОУХМ, Азийн аварга Д.Хүдэрбулга 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг …