Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхито сэнтийдээ заларснаа албан ёсоор мэдэгдлээ

Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио хот дахь эзэн хааны ордонд зохион байгуулагдлаа.

Эзэн хаан Нарухито нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв.

Эзэн хаан Японы Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Японы төр, ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүргээ биелүүлж, хүн ардын аз жаргал, дэлхийн энх тайвныг үргэлж хүсэж, бүх санаа бодлоо ард түмэндээ зориулж, тэдний талд зогсох болно гээд ард түмний мэргэн ухаан, хүчин зүтгэлээр Япон улс хөгжин цэцэглэж, олон улсын нийгэмлэгийн нөхөрлөл, энх тайван болон хүн төрөлхтний сайн сайханд хүрэхэд хувь нэмэр оруулна гэж чин сэтгэлээсээ найдаж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Эзэн Хааныг сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолын энэхүү арга хэмжээнд Япон Улстай дипломат харилцаатай 180 гаруй улс орны төлөөлөгчид болон олон улсын байгууллагуудын төлөөлүүд оролцлоо.

Японд улсын эзэн хаан Нарүхитогийн эцэг Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас ийнхүү хүүдээ хаан ширээгээ шилжүүллээ.

Японы эзэн хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токиогийн Тогу дүүрэгт Японы эзэн хаан Акихито, хатан Мичико нарын ууган хүү болж мэндэлжээ. Эх орондоо дунд, дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа 1983-1985 онд Английн Оксфордын их сургуулийн Мертон коллежид суралцсан. 1988 онд Токиогийн Гакушин их сургуульд түүхийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …