“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо

“Дэндэвийн Пүрэвдорж сан”-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойг зохион байгууллаа. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгожээ.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум орон нутгийн удирдлага, иргэд оролцсон байна.

“Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөнд,

“Маргад тэнгэрийн чулуун зүмбэр

Манант говийн үүлэн сүмбэр

Сэгс цагаан Богд ууланд

Сэтгэл байвал жаргал байна….

Тэнгэрийн энэ л хаяандаа

Тэмээжин эгэл заяандаа

Тоост их говийн

Тортогт хөх асар

Сэгс цагаан богддоо

Сэтгэл хорогдоод болохгүй нь …” хэмээн найраглалын хэсгээс сийлжээ.


Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …