Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш /2019.10.22/ болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон шүүх хуралдаанаар шүүхэд шилжүүлжээ.

Улмаар тэднийг гэм буруутай эсэхийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 2019 оны аравдугаар сарын 22 -ны өдрийн 09.30 цагт товлогдсон байна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …