Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан байгууллагуудыг шагнаж, урамшууллаа

Цагдаагийн байгууллага, “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг энэ онд зохион байгуулж байна.

Дээрх “Санамж бичиг”-ийн хүрээнд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах, олж тогтоох, хурд хэтрүүлэх зөрчил, татвар даатгал, оношлогоонд хамрагдсан эсэхийг хянаж, илэрсэн зөрчилд бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийг арилгуулан, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ашиглах боломжтой иж бүрэн хяналтын системийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд сум дахь замын цагдаагийн постуудад хийсэн.

Мөн Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлаг 21 суманд ажиллаа.

Энэхүү аянуудыг зохион байгуулахад бүх талаар дэмжиж, цагдаагийн албаны материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл гарган хамтран ажилласан  “Оюутолгой” компаний Гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нарыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар шагнаж, урамшуулах үйл ажиллагаа өчигдөр /2019.10.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д зохион байгууллаа.  

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …