Өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тиймээс өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Энэ хугацаанд өөр зам сонгон зорчихыг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …