Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” дууны клип цацагдаж эхэллээ

Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулсан “Сүүдэр буусан өглөө” шинэхэн дууны клип энэ сарын 16-ны өдөр сонсогчдын хүртээл боллоо.

“Сүүдэр буусан өглөө” дууны үгийг “Mongol Art World Tour” үүсгэн байгуулагч, орчуулагч А.Түвшинтуяа хайрт ээждээ зориулан бичиж, ая зохиогч, дуучин Б.Ангирмаад өгснөөр энэ уран бүтээлийн эхлэл тавигдсан байна.

Дууны клипийг “Тусгал Арт”, “Лемон” студийн хамт олон бүтээсэн бөгөөд клипмейкрээр Д.Лхагвадорж, координатороор А.Чимэд-Очир нар ажиллажээ.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …