Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх,  албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадваржуулах, туршлага солилцох зорилготой аж.

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц форумыг нээж хэлэхдээ “Төрийн албан хаагчид эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдлэгтэйгээс гадна ёс зүйтэй байх ёстой. Эрсдэлд өртөх магадлал бүхий байгууллагуудын албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой форумыг зохион байгуулж байна” гэлээ.

Форумд нийслэлийн 12 харъяа агентлагийн 110 гаруй албан хаагчид оролцож байгаа бөгөөд “Азийн сангийн судалгааны дүн, баримт дүгнэлт”, “Шударга ёс ба үнэт зүйлс”, “Ёс зүйн чиг хандлага ба хариуцлага” зэрэг сэдвүүдээр илтгэл сонсч, харилцан туршлага солилцлоо.

Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …