Х.Нямбаатар: Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх мэдээлэл гарах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр /2019.10.17/ сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр “Би Б.Пүрэвдорж гишүүний ёс зүйн асуудлыг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл “Itoim” гэдэг сайтад намайг хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулаад, өөрөө Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. Энэ сайт ямар шалтгаанаар намайг ингэж гүжирдэж, гүтгэж байгааг мэдэхгүй байна. Өчигдрийн болсон хурлын процесс, миний өгсөн бичиг байгаа. Би 2009 хойш тасралтгүй ХОМ өгч ирсэн. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарлаж байгаа.

Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг. Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан юм болгонд би нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй. Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой. Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна. Аж ахуйн эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. 2016 оноос эдийн засаг сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах албагүй.

Хэрвээ ямар нэг байдлаар хардаад байгаа бол АТГ-т өгөөд шалгуулах хэрэгтэй. Бие биеэ хий хардаж байхаар. Эрүүгийн хуулийн Тусгай ангид үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлсхийх гээд заалт бий. Би цэнхэр дэвтэр дээрээ ном, мал борлуулж олсон орлого ч бай хамаагүй жил болгон л бичдэг. Хэрвээ миний олсон орлогыг хууль бус гэж хардаад байгаа бол хэвлэлийн хурал хийж байхаар АТГ-т хандаж, шалгаад өгөөч гэсэн хүсэлтээ өгөх хэрэгтэй” гэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …