Жүжигчин Д.Ганцэцэг, А. Ганчимэг нар “Шилдэг продюсер”- оор тодорлоо

“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) Улаанбаатар хотноо 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд зохиогдож байна.

Тус наадмын Монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерыг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.10.16/ Тэнгис кино театр болж шилдгүүдээ тодрууллаа.

2019 оны УБОУКН-ын Монгол киноны хөтөлбөрт найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” зэрэг уран бүтээлүүд өрсөлдсөн юм.

Энэ жилийн “Шилдэг продюсер” номинацийн эзнээр Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшн дэлгэцийн анхны бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино шалгарлаа.

“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ

Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээн өгүүлэх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ.

“Халуун зүрх” уран сайхны киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, Б.Тамир Т.Сэргэлэн, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Б.Хангал тоглосон юм.

Мөн тус кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг,МУАЖ П.Цэрэндагва, бяцхан дуучин Энжи буюу А.Эрдэнцэцэг, Т.Өөдөө нар урилгаар тоглосон билээ.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Зочин says

    Мундаг дайчин бүсгүйчүүд юмаа, гайхалтай та 2-оос урам зориг авах юм.

  2. зочин says

    Ганчимэг Ганцэцэг 2 энэ цаг үеийнхээ авъяастай, чадварлаг, хөдөлмөрч сайхан бүсгүйчүүдийн нэг. Ганчимэг хөөрхөн ухаантай, мундаг бүсгүй. Тэгээд гол нь сагсаганаад байхгүй даруухан талдаа.

  3. Chimeg says

    Амжилт

Comments are closed.