Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав франц киноны гол дүрд тогложээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино аравдугаар сарын 30-нд Европод зуннээлтээ хийх гэж байна.

Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид 2018 оны зун Монголд хоёр сарын хугацаанд хийсэн байна. Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд тус киноны гол дүр болох удганы дүрд тогложээ.

Кинонд Францын жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан ард түмний амьдралтай танилцахаар ирдэг байна. Гэвч гэнэт бие нь муудаж, онгод тэнгэртэй гэдгээ мэдсэнээр кино цааш өрнөдөг аж.


Холбоотой мэдээлэл

Comments are closed.