Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээний төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдэл нэвтрүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.16 боллоо. Тус хуралдаанаар төрийн 38 үйлчилгээ, лавлагаа авахын тулд төлдөг байсан төлбөрийн үйлчилгээг И-баримт систем ашиглан төлөх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Иргэдэд учруулдаг хүнд суртлыг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж байна. Эхний ээлжинд төрийн 38 үйлчилгээг хөнгөвчилж байгаа бөгөөд цаашид төрийн бүх үйлчилгээг хөнгөвчлөх чиглэлээр ажиллана. Ерөнхий сайд ч энэ ажлыг нэг жилийн дотор төрийн бүх байгууллагыг хамруулж, хүнд суртал үүсгэхгүй, ачаалалгүй болгох албан даалгавар гаргаж, чиглэл өгсөн. Мөн холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж, хүнд суртлаа багасгах, иргэдээс авдаг хураамжийн хувь хэмжээг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө” гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.