Зам тээврийн ослоор дөрвөн иргэн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 547 дуудлага, мэдээлэл иржээ. Үүний 451 дуудлага, мэдээлэл нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний зургаан хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна. 

Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн XV хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урд замд “Тоёота Приус” маркийн авто машины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Баян-Өлгийн аймгийн Бугат сумын IV багийн нутаг “Буга” гэх газар шороон замд UAZ маркийн авто машин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш нас барсан байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …