“48 цаг” кино наадамд “Хэц” кино тэргүүллээ

Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд 24 баг бүртгүүлэн оролцсоноос 21 баг цагтаа амжиж, бүтээлээ ирүүлсэн байна.

“48 цаг” олон улсын бэсрэг кино наадамд Шилдэг нүүр хувиргалт, Шилдэг эвлүүлэг, Шилдэг зураач, Шилдэг дууны найруулга, Шилдэг зураглаач, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг эмэгтэй жүжигчин, Шилдэг зохиол, Шилдэг найруулга, Шилдэг бүтээл зэрэг 10 номинацид 21 баг өрсөлдсөн юм.

Энэ жилийн 48 ЦАГ КИНО НААДМЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД:

-Шилдэг нүүр хувиргалт – “Absolute” pictures “The God”

-Шилдэг эвлүүлэг – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураач – “Absolute” pictures “The God”

-Шилдэг дууны найруулга – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг зураглаач – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг эрэгтэй жүжигчин – “Талх 77” баг “Хэц”

Шилдэг эмэгтэй жүжигчин – “Cinemagic ” багийн “Хагацал үгүй”

-Шилдэг зохиол – “Absolute” pictures “The God”

-Шилдэг найруулга – “Талх 77” баг “Хэц”

-Шилдэг бүтээл – “Талх 77” баг “Хэц”

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын кино наадамд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх эрхтэй юм.

Ийнхүү “48 цаг” кино наадамд “Талх 77” багийн “Хэц” кино тэргүүлснээр “Filmapalooza” олон улсын 48 цаг кино наадамд оролцох эрхтэй боллоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.