Д.Оюунгэрэл: LTE-A үйлчилгээ хэрэглэгчийн хувийн орчинг үүсгэж, эрх чөлөөг мэдрүүлнэ

“MNBC” компаний зүгээс хэрэглэгчдэдээ шинэхэн үйлчилгээг хүргэж эхлээд байгаа билээ. Энэхүү үйлчилгээ нь олны анхаарлыг ихээхэн татаж буйтай холбогдуулан тус компанийн Мэдээлэл, техник технологийн газрын захирал Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-“MNBC” компаний хувьд шинэ үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд ямар боломж олгож байгаагаас ярилцлагаа эхэлье.
– Манай компаниийн хувьд 2012 оноос телевизийн олон сувгийг агаар зайн дамжуулалтаар дуу, дүрсний өндөр чанартай дамжуулах зорилготойгоор тоон телевизийн DVB-T2 технологийг маш амжилттай нэвтрүүлж эхэлсэн. Улмаар энэхүү технологийн тусламжтайгаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан, тэр дундаа харилцаа холбооны дэд бүтэц муу байдаг нийслэлийн захын дүүрэг, гэр хороолол, зуслангийн айл өрхийн 110,000 гаруй хэрэглэгчдэд тогтмол чанартай тоон телевизийн үйлчилгээг хүргэх боломжтой болоод байгаа юм.

Бидний зүгээс утасгүй технологи ашиглан үйлчилгээ явуулж байгаа өөрсдийн туршлага дээр суурилан өндөр хурдны, өргөн зурвасын утасгүй интернетийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж байна.
Сүүлийн жилүүдэд өндөр хурдны, өргөн зурвасын үйлчилгээ явуулах чадвартай LTE технологи хүчтэй хөгжиж дэлхий нийтийн чиг хандлага энэхүү технологи руу хошуурах болсон. Иймээс бид бүхэн энэхүү сүүлийн үеийн LTE-А технологийг нийслэл Улаанбаатар хотноо нэвтрүүлж, хэрэглэгчдийг орчин үеийн техникийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхуулж байгаадаа баяртай байна.

Түүгээр барахгүй нийтээрээ цахим руу шилжиж, интернетийн хэрэглээ хүний амьдралын хором бүрийн зайлшгүй хэрэгцээ болоод байгаа энэ үетэй зэрэгцэн энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон дэвшил шинэчлэл болж байна гэж бид бүхэн үзэж байгаа.

-Энэхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр хэрэглэгчийн гар дээр яг ямар боломж ирэх вэ?

Манай шинэ үйлчилгээ маань утасгүй технологи учир шилэн кабель хүрээгүй бүсэд амьдарч байгаа айл өрхүүд өндөр хурдны өргөн зурвасын интернет үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Гэхдээ хотын төвд ч ялгаагүй барилгын дотор монтаж хийх шаардлагагүйгээр LTE-А технологийг хэрэглэгчид маань ашиглах бүрэн боломжтой болсноороо давуу талтай.

Иргэд маань энэхүү үйлчилгээг авснаар өндөр хурдны интернет ашиглахаас гадна гадаад, дотоодын олон телевизийн сувгуудыг үзэх боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ интернетийн болон телевизийн төхөөрөмжөө манай сүлжээ нэвтэрсэн хаана ч зөөвөрлөн аваачиж өөрийн хүссэн кино, контентуудыг үзэх, телевизийн сувгуудыг өөрийн хүссэн үедээ ухраан үзэх, давтан үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа энэхүү төслийн давуу тал болж байгаа юм.

Мөн тухайн өрхөд амьдарч байгаа хүн бүр өөрийн хүссэн төхөөрөмжөө ашиглан WiFi холболтоор интернетэд зэрэг холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл хувийн орчинг үүсгэж таньд эрх чөлөөг мэдрүүлнэ. Энэхүү үйлчилгээгээ Homemedia гэж нэрлэсэн болохыг та бүхэн мэдэрсэн байх.

-Та бүхний энэхүү технологи хэрэглэгчдэд хүрч эхэлжээ. Тэгвэл үүний дараагийн үе шатанд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
– Бидний хэрэгжүүлж байгаа төсөл хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд эхний үе шатаа гэр хорооллоос эхлүүлсэн. Дараагийн үе шатанд сүлжээний хамрах хүрээгээ тэлж Улаанбаатар хотыг бүтэн бүрхэнэ.
Ирээдүйн зорилт нь смарт айл өрх, смарт байгууллага, смарт хот зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлэх, юмсын интернетийг дамжуулах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дамжуулалтын хурд, багтаамжийг үе шаттайгаар нэмэх, гар утас, халаасны WiFi зэрэг төхөөрөмжөөр LTE сүлжээнд холбогдох техникийн боломжийг хангах гэх мэт техникийн дэвшлээс хоцрохгүйгээр хэрэглэгчиддээ шинийг мэдрүүлэхийн төлөө ажиллах болно.

-Шинэ үйлчилгээнийхээ талаар тайлбар мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …