С.Жавхлан: Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай байна

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр / 2019.10.13/өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:Шахмал түлшийг хүмүүс муу хэлээд байсан.Миний хэрэглэж байгаагаас харахад энэ тийм муу түлш биш гэж санагдлаа. Манайх шахмал түлш хэрэглэх зөвлөмжийн дагуу зуухныхаа янданг хаахгүй байгаа. Шахмал түлш илчлэг сайтай байна.

Би өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн хороотой холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргүүлсэн.

Манайх монгол гэртээ галаа түлээд амьдарч байгаа эгэл жирийн айл. Зуухаа засаж, битүүмжлэлтэй болговол боломжийн түлш юм гэдгийг иргэддээ дуулгах гэсэн юм. Хамгийн гол нь анхаарал сэрэмжтэй л байцгаая.

Түүний ярьсан яриаг бүтнээр нь үзэхийг хүсвэл доорх бичлэгээс үзэх боломжтой.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …