Хан-уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 13 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, Төр захиргааны байгууллагын 100 гаруй албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг 1010 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон  хэлтэс, алба, хороодын Засаг дарга нар оролцож, тус хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороодын иргэддээ явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг уламжлалтай. Дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод төрийн бүх төрлийн үйлчилгээг хороон дээр нь үзүүлж ажиллалаа.

Санал болгох мэдээ

Г. Занданшатар:Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална

Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан залаат, Хөх Монголын үр …