“Би нар” кино Германы олон улсын наадамд шалгарчээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ. 

Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа …