УГЗ Ц.Чулуунбатын шинэ уран бүтээл “Миний аав” дууны клип цацагдаж эхэллээ

Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа “ дахь спорт цогцолборт ганцхан удаа тоглоно.

“ Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on”, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee нар оролцох юм.

Тэгвэл тус хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат тоглолтынхоо өмнө “Миний аав” хэмээх шинэхэн уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ өргөн барилаа. Миний аав дууны үгийг Б.Наранбаатар, Б.Манлай нар зохиосон аяыг хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат зохиож, дуулжээ. Дууных нь клипийг “Skin entertainment” студи бүтээсэн байна.

Шинэ уран бүтээлээ тэрбээр Монголын бүх аавууддаа зориулжээ.

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …