“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох М.Цэвэлмаа “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” санаачилжээ

“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Мандахын Цэвэлмээ “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Тэрбээр өчигдөр /2019.10.11/ “Элэгний B,C вирусын халдвараас урьдчилан сэргийлэх” сэдвээр МУИС-ийн номын санд сургалт зохион байгуулсан юм.

Уг сургалтад 150 гаруй хүн хамрагдаж, элэгний өвчлөлтэй холбоотой статистик мэдээлэл, элэгний үүрэг, элэгний хавдар болон В вирус дамжих шалтгаан болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хуваалцжээ.

“Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийн хүрээнд Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд буй аж.

Үүнд,

-Хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйл, амьдралын хэвшилд сургах чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны аян зохион байгуулах

  • Өсвөр үе, оюутан, залуучуудаас үе тэнгийн сургагч багш, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэж, тэдгээрээр дамжуулан хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

-Эрхэлсэн ажил, амьдралын хэв маяг, зан үйл, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хепатитийн В вирусын халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг хепатитийн В вирусын эсрэг сэргийлэх тарилгаар дархлаажуулах арга хэмжээг байгуулах

Элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай хүнийг хагалгаанд оруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах

Хепатитийн В вирусын халдвартай эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор төрсний дараа 24 цагийн дотор нярайд хепатитийн В вирусын эсрэг вакциныг иммуноглобулин (HB-Ig)-тай хавсарч хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх

“Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээнд 130 гаруй орны гоо бүсгүйчүүд нэг сарын турш өөрсдийн улс орны өвөрмөц соёл, онцлогоо гайхуулан өрсөлддөг.

Мандахын Цэвэлмаа нь:

-Ахлах анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийн орос хэлний ангид суралцсан

-Ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд суралцсан

-2019 оны зургадугаар сард АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн

Одоогийн байдлаар АШУҮИС-д резидент эмчээр гүнзгийрүүлэн суралцаж байна

-Орос, Англи хэлтэй

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. haha says

    matar

Comments are closed.