“Төвөдийн жаран” үзэсгэлэн нээгдлээ

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг харуулсан “Төвөдийн жаран” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ.
Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн түүх юм. Тус улсад аялж, ажиллаад ирсэн найман сэтгүүлч авсан гэрэл зураг, тэмдэглэлээрээ дамжуулан бидний мэдэх хэрнээ мэдэхгүй Төвөд орны талаарх олон сонирхолтой, баялаг мэдээлэл өгөхүйц үзэсгэлэнг нээжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оролцлоо. Тэрээр, “Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед дэлгэгдсэн “Төвөдийн жаран” үзэсгэлэн онцлог арга хэмжээний нэг юм. Төвөд Монгол улс нь эртнээс шашин соёлоороо холбогдож ирсэн. Ойр мэт боловч хол нууцлагдмал Төвөд орны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Амжилттай аялаад олз омог дүүрэн ирж, түүнийгээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа сэтгүүлчдэд талархал илэрхийлье” гээд амжилт хүслээ.

Үзэсгэлэнд Лхасын Потала ордонд хадгалагдаж байгаа Улаанбаатар хотын анхны шав тавьсан газрыг дүрсэлсэн зургийг анх удаа олон нийтэд дэлгэжээ.

Төвөд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутан улстай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Төвөдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь төвөдүүд. Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогддог байна.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …