Хилээр зэвсэг нэвтрүүлэхийг завдсан этгээдийг саатууллаа

Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд аравдугаар сарын 8-ны өдрийн 19.25 цагт Монгол Улсын иргэн Ч, А нарын зорчин явсан “88-88” УНА улсын дугаартай гурван дугуйт мотоцикльд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын тээшний хэсэгт нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүллээ.

Дээрх зөрчлийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлсэн бөгөөд зохих журмын дагуу Хилийн тагнуулын тасагт шилжүүлсэн юм. Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж хилийн зөрчил илрүүлсэн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагналаа.

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …