Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.