“Хамтдаа Хамгаалъя” цуглаан Сүхбаатарын талбайд болно

Монголын эмэгтэйчүүдийн холбоо “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “ХАМТДАА ХАМГААЛЪЯ”  тайван цуглааныг 10-р сарын 11-нд Сүхбаатарын талбайд  зохион байгуулах гэж байна.

Тус цуглааны зорилго нь “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ноогдуулах ялын дээд хэмжээ 20 жил гэж заасан боловч ялын доод хэмжээг заагаагүй. Тиймээс ялын доод хэмжээг 10 жил болгож, одоо мөрдөгдөж буй ялын бодлогыг чангатгах. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болгох” зэрэг саналыг эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд оруулахад иргэдээс гарын үсэг авах юм.

2016-2018 онд үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн наян хавтаст хэрэгт хийсэн судалгаанаас харахад насанд хүрээгүй хохирогчийн 40 хувь нь огт өмгөөлөгч аваагүй, мөн 93 хувь нь сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ аваагүй байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах, сэтгэл санаа болон бие махбодийн хохирлыг нь нөхөн сэргээх үйлчилгээг одоогоор “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” болон “Үжин төв” ТББ-ууд үзүүлж байна. Нөхөн сэргээх эмчилгээний зардал нь хохирогчийн нас, гэмтлийн байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Тиймээс МЭХ “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөний хүрээнд “Ирээдүйнхээ төлөө нэгдэж” бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг нөхөн сэргээх эмчилгээнд зориулж хандивын аян эхлүүлсэн. Хандивын аянаар цугларсан мөнгийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг зорилтот байгууллагад хандивлана.

“Хамтдаа Хамгаалъя” цуглаан 10-13 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд өгөх саналд иргэдээс гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргад хүргүүлэх юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …