Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гарлаа. Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа буюу галлагаанд хувьсгал хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй.Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн ” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …