“Богд хаан 150:ном бүтээлийн өв” сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ

Агваанлувсанчойжиняма (1862-1924)-гийн Түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан “Богд хаан 150:ном бүтээлийн өв” сэдэвт үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдэх гэж байна.

Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн аравдугаар сарын 11-12-нд ч “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” олон улсын эрдэм шинжилгээний хуралтай аж.

Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулах гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохиогдох эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 33 эрдэмтэн илтгэл тавьж байгаагийн дотор Япон, Герман, Орос, Унгар, Польш зэрэг 10 гаруй нэрт Монголч эрдэмтэн оролцох аж.

Монгол Улсын хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны нэгдүгээр сард зарлиг гаргасан.

Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ой тэмдэглэх ажлын хэсгийг БСШУС-ын сайдаар ахлуулан байгуулж, Богд хааны түүх, намтар, улс төр, шашны үйл ажиллагааг судлах, сурталчлах ажлуудыг зохион байгуулж байна.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …