Б.Хурц нарын шүүх хурал үргэлжилж байна

Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал өнөөдөр /2019.10.08/ Төв аймаг дахь шүүхэд эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаан өнгөрөгч наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд үргэлжилсэн билээ. Улмаар анхан шатны шүүхээс “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.

Иймд, Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг маргааныг хэлэлцэж байгаа бөгөөд эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү хэргийг буцааж, Б.Хурц нарыг шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв өнөөдөр шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …