Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун дулаан байх боловч, 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …