“Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл” мөн аян эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “СОЁЛ – ЭКОЛОГИ” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Төслийн гол зорилго нь:

Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдэлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгаа явдал юм.

Энэ удаа “НҮҮДЭЛЧДИЙН АХУЙ СОЁЛ БОЛ ЭКО СОЁЛ МӨН” уриан дор тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж байгаа Отгонтэнгэр Их сургуультай хамтран сарын аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд дараах цогц ажлууд хийгдэнэ. Үүнд:
“Нүүдэлчдийн ахуй соёл бол – Эко соёл мөн” уриан дор оюутан, судлаач нарын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж Монголчуудын байгалиа хамгаалж ирсэн уламжлалыг судлуулах
Аяны хүрээнд “Аргал түүх” уралдааныг ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулж ач холбогдлыг нь таниулах
“Сайн үйлсийн аян”-ыг зохион байгуулж түүсэн аргалыг нийгмийн тодорхой бүлгийн гэр бүлд өгөх
Эх орон, байгаль, дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай “Мод тарих үндэсний өдөр”-т нэгдэж мод тарих
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, БҮТЭЭЛЧ СОЁЛ хог хаягдлыг дахин боловсруулж урлагийн бүтээл хийх уралдаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …