З.Энхболд:Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар огт яриагүй

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

-Та өчигдөр 30 тэрбум төгрөгийг “үгүй” гэдэг хариулт авахын тулд зарцуулж байна гэсэн?

-За, үгүй гэсэн хоёр хариултыг нийт сонгуулийн насны 2 сая иргэнээс авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү хайран байна гэсэн. Аль нэгэн ээлжит юмуу, ээлжит бус сонгуультай цуг явуулах юм бол үнэгүй хийгдэнэ шүү дээ.

-Ард нийтийн сонгуулийг 2020 оны сонгуультай хамт явуулах боломжтой гэж та хэлж байна уу?

-Ард нийтийн санал асуулга 2020 ондоо явуулна уу, одоо ээлжит бусаа явуулна уу гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ард нийтийн санал асуулгагүйгээр ч гэсэн үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт батлах боломж нь Үндсэн хууль дотор өөрт нь байж байгаа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь шинэ биш. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг цэц дээр унагасан. Түүнийг нь үл тоогоод 200 онд УИХ өөрийнхөөрөө баталсан. Тэр үед яригдаж байсан үндэслэлээр яг адилхан алдаагаа давтчихсан учраас унана шүү гэж хэлээд байгаа юм.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар огт яриагүй. Тийм боломж ч байхгүй. УИХ өөрчлөлт хийж болно. Гэхдээ журмынхаа дагуу явахгүй бол түүнээсээ болоод хүчингүй болох аюул байна. Ингэхийн тулд хоригийг хүлээж аваад алдаагаа засаад цааш явах боломж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …