МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөв

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр /2019.10.03/ хуралдаж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг тус албан тушаалаас нь чөлөөллөө. Тэрээр өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Зөвлөлд хүргүүлсэн байна.
Мөн дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл түүний оронд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт үүрэгт ажлыг нь түр хариуцуулахаар шийдвэрлэжээ.

МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбогдуулан ээлжит бус гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …