Балетчин Д.Алтанхуяг “Соёлыг түгээгч” боллоо

Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” эмэгтэйчүүдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй салбар бүрийн шилдэг залуусыг нийгэмд болон залуусд үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч” есөн залууд батламж гардуулсан юм. Тус арга хэмжээний үеэр Соёлыг түгээгч, МУГЖ, балетчин Д.Алтанхуяг гадаадад томилолттой байсан бөгөөд 9-р сарын 30-ны өдөр МЭХ-ны төв байранд зочилж батламжаа гардан авчээ. Тэрээр “Соёлыг түгээх” их үйлсэд манлайлж оролцохоо илэрхийлэн, 10 -р сарын 8-нд Дорноговь аймгийн залуустай уулзаж, лекц, ярилцлага хийхээр болжээ.

Соёлыг түгээгч есөн манлайлагч нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм.

Соёлыг түгээгчид:

  1. Д.Хулан /”Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч/
  2. Х.Хатанбаатар /”Монголын оюун ухааны академи”ийн захирал/
  3. А.Ганчимэг /СТА, жүжигчин/
  4. Б.Түвшин /ХСҮТөвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч/
  5. Б.Болорчимэг /Сэтгүүлч/
  6. Д.Алтанхуяг /МУГЖ, балетчин/
  7. Ц.Аззаяа /Азийн мисс/
  8. Д.Нямсамбуу /Гавж, соён гэгээрүүлэгч/
  9. А.Урангоо /”UA consulting” компанийн захирал/

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …