ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг ойрын хугацаанд нээхээр тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх  “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах арга хэмжээ эцэслэсэнтэй холбогдон ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэх тухай хоёр тал тохиролцлоо.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын төвийн томоохон хэвлэл, мэдээллийн агентлаг болох “ТАСС”, “Риа Новости” болон олон улсын “Валдай” клубийн хэвлэлийн албанд манай улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус ярилцлага өгсөн байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.