“МАМ” сэтгэлзүйн аймшгийн кино 10-р сарын 11-нд нээлтээ хийнэ

Манай улсын кино уран бүтээлчдийн бүтээл жил ирэх тусам чанаржиж сайжирч энэ ч утгаараа кино театруудад нээлтээ хийж буй уран бүтээлүүд цөөрч чанартай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн уран бүтээлүүд үзэгчдийн хүртээл болдог болсон.

Мэргэжлийн өндөр түвшинд туурвиж чанартай уран бүтээлүүдээр үзэгч түмэндээ бэлэг барьсаар ирсэн цөөн хэдэн студи, продакшнуудын нэг бол яахын аргагүй “HAMBD FILME” -ын уран бүтээлчид билээ.

“Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” зэрэг уран бүтээлүүдийг туурвиж үзэгчдийн хүртээл болгож байсан “HAMBA FILME”-ын уран бүтээлчид 2019 онд Событ фильм, Namadia pictures тэй хамтран “МАМ” сэтгэл зүйн аймшгийн кино хийж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Хүний амьдралын хувь тавилан, үйлийн үрийн тухай өгүүлэх “МАМ” уран сайхны кино ирэх сарын 11-нд бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …