”Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнд бүтээл шалгаруулж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулах зорилгоор дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлийг тодруулах, оны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах, номинацид бүтээл шалгаруулж байна.

Нэр дэвшсэн шилдэг бүтээлүүдээр 2019 оны аравдугаар сарын 07-31-ний өдрийг хүртэл монголын уран зургийн галерейд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчлах юм.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 03-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейн байранд хүлээн авч, бүртгээ байна. Бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын тушаалаар баталсан “Мэргэжлийн зөвлөл” шалгаруулна.

Шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг аравдугаар сарын 18-ны 17:00 цагт Уран зургийн галерейд зохион байгуулна.

УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Дүрслэх урлагийн бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.
Бүтээл нь нийтийн хүртээл болсон, орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлсэн, ур чадварын өндөр түвшинд болон материал, технологийн хувьд чанартай хийгдсэн, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байвал зохино.
Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.
Дүрслэх урлагийн бүтээл /хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэц, монументалын чимэглэлийн ажлаас бусад/
Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.
Өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх
Бүтээл нь эскиз загварын болон хэврэг материал /гипс, шавар, хөөс, шил/-аар хийгдээгүй байх.
Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын шаардлага хангасан байх /ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй/
Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн 2 бүтээл оролцож болно.
Үзэсгэлэнд оролцох бүтээлийн анхан шатны сонгон шалгаруулалтыг БСШУС Сайдын А/593 тоот тушаалын Орон тооны бус мэргэжлийн зөвлөл явуулах ба шалгарсан шилдэг бүтээлээр “Оны шилдэг бүтээл 2019” үзэсгэлэн гаргаж, олон нийтэд дэлгэн үзүүлэх болно.
Түүнчлэн 2019 онд МУЭ-ийн арт галерей болон хувийн хэвшлийн галерейнуудад толилогдсон шилдэг бүтээлүүд “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ 2019”-д урилгаар оролцоно.

Уран бүтээлч өөрийн танилцуулга, товч намтар, бүтээлийн тайлбар, хэвлэлийн шаардлага хангахуйц өндөр нягтаршил бүхий гэрэл зургийн файлыг бүтээлийн хамт ирүүлнэ үү.

/Бүртгэлийн хуулас http://www.art-gallrey.mn/mn/news/show/172 холбоосоор татан авч, гэрэл зургийн файлын хамт Chdulguun@yahoo.com хаягаар илгээнэ үү/

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар
Монголын уран зургийн галерей

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327177,99022467, 88245824 утсаар холбогдон авна уу.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.