Б.Баатархүү: Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн  Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсныг ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр “ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй холбоотой хэрэгт шалгаж байна, үүний цаана улс төрчид байгаа” гэх ташаа мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байсан.Цагдаагийн байгууллага хэн нэгэн улс төрчийн захиалгаар хүнийг хэрэгт холбогдуулан шалгадаг байгууллага биш.

Трансжендер иргэдтэй холбоотой хэргийн тухайд хохирогч Д цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Айлган сүрдүүлж, дарамталж, эд хөрөнгө нэхсэн баримттай зүйл байсан учраас уг гомдлыг үндэслэлтэй байна гэж үзээд шалгаж байгаа. Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Уг зүйл анги нь “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн бол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалттай.

Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, прокурорт танилцуулаад, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан” гэв.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …