“Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш”системийг Монголд нэвтрүүлэх гэрээ хийлээ

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, МУБИС, “Dartfish” олон улсын байгууллагатай хамтран “Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш системийг нэвтрүүлэх”-ээр ажиллаж буй.

Энэ төслийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж, тус программыг Монголд нутагшуулах гэрээг албан ёсоор хийлээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, гадаад харилцаа, статистик, мэдээллийн технолгийн хэлтсийн дарга Н.Оюунбат, МУБИС-ийн захирал Г.Энхсайхан, “Dartfish” олон улсын байгууллагын Ойрхи Дорнод, Азийн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Мун Сук Чун болон бусад төлөөллүүд оролцлоо.

“Dartfish” олон улсын байгууллага нь 20 жилийн түүхтэй. Энэ хугацаанд Дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажиллаж чаджээ. Ялангуяа Европын орнуудад энэ сургалтын системийг түлхүү хэрэглэдэг юм байна.

Дартфиш систем гэдэг нь тамирчдын дасгал, хөдөлгөөний техникийн гүйцэтгэлийг толон төрлийн үзүүлэлтээр шинжлэхэд ашиглагддаг программ юм.

Дартфиш төслийн гэрээ байгуулагдснаар энэхүү сургалтын системийг манай улсын Их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах, Үндэсний шигшээ багийн тамирчдын хөдөлгөөнийг нарийн үзүүлэлтүүдээр хэмжих, шинжлэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …