Уул уурхайн компаниудын “нуруунд” наалдсан хачиг шалзыг яах вэ

Монгол  Улсын  эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой, Ухаа худаг, МАК гээд уул уурхайн томоохон компаниудын улсын төслийн ихэнхийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэхэд  нэг их хилсдэхгүй.

Уул уурхайн салбарын хувьд асар их зардал гаргадаг ч тэр хирээр ашиг орлого нь арвин бадаг салбар. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарыг “онилсон” их бага шантаажлагсад, эх орон, гол мөрөн, байгаль орчноо  хамгаалах нэр барьсан ч үнэндээ хувийн өчүүхэн эрх ашгийг урьтал болгосон “луйварчид” олноороо төрөн гарах болсон. Тэдний хувьд юуны өмнө ашигтай ажиллаж байгаа уул уурханй компанийг судлаж, онилоод, байгаль орчин, гол мөрөн, эх нутгаа хамгаалагсдын “дүр”-ээр гарч ирэн, сүржин яриа, даржин үйлдэлтэй хэвлэлийн хурал хийж, улмаар тухайн уул уурхайн компани дээр очиж, лайв хийх, байгаль орчиныг сүйтгэж, сүйрүүлж байгаа мэт  сэтгэгдлийг иргэд олон нийтэд төрүүлэх мэдээллийг удаа дараалан цахим орчинд цацаж, улмаар тухайн компанийг үйл ажиллагаагаа зогсоох, лиценз зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авахаар “сүрдүүлнэ”. Эцэст нь тэд тухайн компанийн удирдлагуудтай “тохиролцож”, хүссэн мөнгөө авснаар гэнэтхэн усанд хаясан чулуу шиг алга болно.

Иргэд та бүхэн ийм сценарийг нэг бус удаа харсан, сонссон байх. Тэдний тэргүүн эгнээнд “Босоо хөх монгол”, “Үнэн худлын дэнс нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч М.Орхон, тэдний хойноос Уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн нэг болох Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ нар орж байх шиг.

“Босоо хөх Монгол” ТББ-ын хувьд хятадын голдуу хөрөнгө оруулалттай жижиг хэмжээний уул уурхайн компаниудыг онилж, байгаль орчин сүйтгэж байгаа явдлыг газар дээр нь очиж, засаж залруулах, тэдний ажилчдын ажиллах эрхийг шалгах /иммагрэшн буюу гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн байгууллагын ажлаас тэдний өмнөөс хийж байгаа мэт/  зэргээр далайлгах  замаар санасан зорилгодог хүрдэг байж магадгүй бол Сэтгүүлч М.Орхон эх орон нутаг усаа хамгаалахаар уул уурхайн мэдээ сурвалжлага хийж яваагаа цахим орчиноор нийтэд зарлан  бусдаар өрөвдүүлэх, дэмжүүлэх, хандив цуглуулах, улмаар бартер хэлбэрээр машин, бензин шатахуунаа даалгах байдлаар цэвэрхэн “шантаажладаг” бол Уул уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн нэр барьсан, өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ гэгч уул уурхайн компаниудаас сул цалин авах, өөрийг нь дэмжээгүй компанийн ажилчдыг нь тухайн компанийн эсрэг турхирах байдлаар санасан хэрэгээ бүтээдэг бололтой.

Дашрамд хэлэхэд “Үйлдвэрчний эвлэл” гэдэг нэр социалист нийгмээс өнөөдөр хүртэл амь бөхтэй үлдсэн нэр томьёонуудын нэг юм. Социалист нийгмийн үед  үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэдэг үүрэг нь Социализмын бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлэгч үйлдвэрлэгч, хөдөлмөрчин ард олныг магтан дуулах, тэднийг гавьяа шагналд тодорхойлох үүрэгтэй байсан бол ардчилсан цаг үед  нэрэн дээрээ нь хөдөлмөрчийн эрх ашгийг хамгаална гэдэг ч нэтэр дээрээ хөдөлмөрчдөөс татвар хураамж авч, тэдний өмнөөс судалгаа тооцоогүйгээр ажилчдын цалинг нэмэх ёстой гэх зэргээр дуулиан шуугиан үүсгэхээс хэтрэхгүй, цаашлаад дарга удирдлагууд нь өөрсдөө  Үйлдвэрчний эвлэлийн нэрээр “баяждаг” буруу жишиг тогтоод нэгэнт уджээ.

Зүй нь бол ажилчид дундаас байгуулагдсан тэдний эрх ашгийн төлөөх эвсэл /заавал Үйлдвэрчний эвлэл гэдэг социалист нийгмийн үеийн нэртэй байх албагүй/ нь ажилчдын эрх ашгийг хамгаалахдаа тэдний нэрийн өмнөөс  гэрээ хэлэлцээрт оролцох, эрх ашгийг нь хамгаалах, тэдний төлөө үйлчлэх байгууллага юм.

Үнэндээ үйлдвэрчний эвлэлийн нэр барьж, уул уурхайн ажилчдыг өөрийн дураараа хөдөлгөнө гэж бусдад сайрхан ярьдаг, өөрийгөө шатаасан  С.Эрдэнэ гэгч шинэхэн, бас нэр нь цэвэрхэн “шантаажчин”-г Уул уурхайн салбарын хан хэдийнэ  мэддэг болжээ. Тэрбээр ярих бүрдээ уул уурхайн ажилчдын эрх ашиг, цалин хөлсийн төлөө гэдэгч үнэндээ тэдний нэрийг “ашиглаж” хувийн эрх ашгаа гүцэтгүүлсэн нь их гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та нэгэнтээ “хууль бус зүйл надаас бүү нэхээрэй, хууль зөрчиж байгаа хүмүүстэй би эвлэрч ажиллахгүй” гэж хэлж байсан.  Тэгвэл уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг “шантаажилж”, тэднийг “шимэгчилж” амьдардаг уул уурхайн ажилчдын  Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ мэтийн энэ салбарын нуруунд шигдсэн “хачиг, шалз” нарт ямар хариуцлана хүлээлгэх вэ.

Ийм цагаандаа гарсан элдэв “луйварчид”-д төр төмөр нүүрээ харуулах цаг нэгэнт болжээ.

А.Галт

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. х,шлдд says

    энэ бичээд байгаа баагий эрдэнэ шалз шиг өөр дээрээ бензин асгаад шүдэнз зурж чадах уу. Үгүй л болов уу.

  2. Anonymous says

    Enezasgiin gazar ter shalz hachig chini bish. Yumuu.

Comments are closed.