Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн  тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсоноороо онцлогтой байв.

Энэ удаагийн тэмцээнд Хөлбөмбөгийн спортын Олон улсын хэмжээний мастер 2, Монгол Улсын мастер тамирчин 15, спортын 1, 2 дугаар зэргийн болзол хангасан 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг илтгэн харуулж байна.

Тэргүүн байранд Тээврийн цагдаагийн алба шалгарч шилжин явах цом алтан медалийн эзнээр тодорч, дэд байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги мөнгөн медаль, өргөмжлөл, гутгаар байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги шалгарч хүрэл медаль, мөнгөн шагнал хүртсэн юм.
Тэмцээнд амжилттай оролцсон бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …