Дуучин Г.Эрдэнэчимэгийн шинэ уран бүтээл “Эхийн дуу”-ны клип цацагдлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэгийн “Эхийн дуу” шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ.Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр гэдгийг фэнүүд нь андахгүй.

“Эхийн дуу” -ных нь шүлгийг дуучин С.Жавхлан бичиж, клипэнд нь гэр бүлээрээ тогложээ. Монгол ахуй, уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх үзэл санааг эхийн хүмүүжил, энэрэл хайраар дамжуулан гаргасан нь уран бүтээлч залуу гэр бүлийн нийгэмд үзүүлж буй үлгэр дуурайлал болжээ.

“Эхийн дуу”-ны үг 

Халуун элгэн нутгийнхаа эзэн нь болж мэндэлсэн
Хатан зоригт баатруудын хойч нь ирсэн болохоор
Хамаг сайхан бүхнийг чинь атгаг буруу бүрхлээ ч
Хатан зоригтны удам нь уйлдаггүй юм бүү ай

Дахилт:
Арагаа түшээд төрүүлсэн алтан ургийн хэлхээс
Алаг хонгор үрс минь ад муугаас бүү ай

Далай их орныхоо эзэн нь болж мэндэлсэн
Дайчин сүрлэг өвгөдийн залгамж нь ирсэн болохоор
Дэлгэр цагаан нутгийг чинь зэтгэр муу бүрхвээс
Дээлтэй Монголын удам нь эмээдэггүй юм бүү ай

Дахилт:

Гүрэн их улсынхаа эзэн нь болж мэндэлсэн
Галтай дагшин хаадын үргэлж нь ирсэн болохоор
Цаст их уулсыг чинь хар манан хаалаа ч
Цөст их хаадын удам нь айдаггүй юм бүү ай

Дахилт:
Монгол бүү ай

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …