МУГЖ Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 08-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо “Буянт-Ухаа”спортын ордонд хийхээр болжээ. Энэ тухайгаа тэрбээр өчигдөр /2019.09.26/ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан юм.


Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ. Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдартай “Тэнгэр шиг бай” шүлгийн нэрээр өөрийн тоглолтоо нэрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Дуучин Т.Ариунаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Европын орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тодруулбал, Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар аялан тоглолтоо хийсэн юм.

“Тэнгэр шиг бай” тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван цаг хугацааны илэрхийлэлтэй, бүтэн гурван цаг үргэлжлэх ажээ. Тоглолтод Т.Ариунаагийн бүх цаг үеийн шилдэг гэсэн уран бүтээлүүд дуулагдах юм байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …