Монгол улсын соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг ОУ-ын хөгжмийн наадамд урилгаар оролцов 

БНСУ-ын Олон улсын соёл, урлагийн “Сочо” холбооноос энэ оны 9 дүгээр сарын 17-нд Сөүл хотноо зохион байгуулсан олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг урилгаар оролцов.

Тэрбээр Солонгосын үзэгчдэд зориулан МУАЖ З.Гүнсэнгийн үг, О.Сангидоржийн ая “Зулай цагаан Алтай” дуу, мөн Оросын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, А.Скрайбиний уран бүтээлээс толилуулав.

Уг тоглолтод олон улсын уран бүтээлчид, тухайлбал Сэжон их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Ли Ги Жон, Олон улсын хөгжмийн уралдааны шүүгч, төгөлдөр хуурч Пак Сөн Хва, Гуамийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч Стефен Беднарчук, АНУ-ын Эйл их сургуулийн судлаач бөгөөд БНСУ-ын Сонбин их сургуулийн профессор Ан Ми Хен, БНСУ-ын Сүгмен их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Жон Хэй Сү, АНУ-ын Арканзасын их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Наоки Хакутани нар оролцов.

Тоглолтыг ЭСЯ-ны хамт олон, БНСУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэд, мөн хөгжим судлаачид үзэж сонирхов. ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Н.Эрдэнэтуяа Монгол Улсын Соёлын элч С.Саянцэцэгийг хүлээн авч уулзаж, монголын сонгодог урлагийг БНСУ-д сурталчлах талаар санал солилцов.

 

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …