“The Hu” хамтлагийн Gereg цомог Billboard-ийг тэргүүлж эхэллээ

Хүннү рок  урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог   энэ долоо хоногийн Billboard-ийг тэргүүлж эхэллээ. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж байгаа анхны тохиолдол юм. Тус хамтлагийн  араас Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн  BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA багтаж байгаа бөгөөд ийнхүү хэдэн долоо хоногийн турш billboard-ийг тэргүүлээд байсан BTS-ийг “The Hu” хамтлаг ардаа орхилоо.

“The Hu” хамтлагийн анхны “The Gereg” цомог нийт 9 дуутай. “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve Yu”, “Shireg Shireg”, “Song of Women”.

“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм.

“THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн.

Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг юм.







Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …