Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 26. Буд гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд  муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар  одогсод баруун зүгт мөрөө  гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …