Ч.Даваабаяр: Сан бол өсөж үржиж байх ёстой, Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш…

 Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019” хоёр дахь жилдээ “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдвийн хүрээнд энэ сарын 26-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдсон. Энэ хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.


“Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг танай холбоо 2 дахь удаа гаа зохион байгуулах гэж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ?

2018 оны эцсийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй 150 мянга орчим аж ахуйн нэгжээс, 83,086 аж ахуйн нэгж  буюу 80 шахам хувийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж эзэлдэг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, амжиргаагаа залгуулж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2018 онд “Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн форум 2018″–ийг нийслэл болон орон нутгийн 400 орчим төлөөлөгчдийг оролцуулан анх удаа зохион байгуулсан. Энэхүү форумаар баялаг бүтээгчид, УИХ-ын гишүүд, төр, засгийн төрөл бүрийн түвшингийн шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, тэдний санал санаачлага, өмнө нь тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэр гаргагч нарт хүргэсэн юм.

Түүний дотор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө “жинхэнэ” баялаг бүтээгч нарт олдохгүй байна гэдэг асуудлыг хамгийн хурцаар тавьсны үр дүнд ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг баялаг бүтээгчдэд хуваарилах талаар тодорхой ахиц дэвшил гарсан.

 

2007 онд баталсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг энэ оны 6 дугаар сарын 6-нд УИХ батлан гаргалаа. Гэвч, манай улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжийн 88% нь 1-10 хүртэлх тооны ажиллагсадтай, 9,6% нь 10-50 хүртэлх тооны ажиллагсадтай, үлдсэн 1,8% нь 50 болон түүнээс олон тооны ажиллагсадтай байгаа судалгаа байдаг.

Энэ байдал үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн өмнө санхүүжилт, зээлийн асуудлаа шийдвэрлэх, бүтээгдэхүүнээ борлуулах тогтвортой, найдвартай дотоодын зах зээлтэй болж зах зээлээ хамгаалах, ажиллах хүчнээ сонгож бэлтгэх, сургалт явуулах, ажлын байр шинээр бий болгох, техник, технологио шинэчлэх, төрийн үйлчилгээний хүнд суртал, авилга, хээл хахуулыг даван туулах зэрэг саад бэрхшээл, хүндрэл бий болгож байгаа тухай энэ салбарын бизнес эрхлэгчид олон хэлбэрээр санаа бодлоо илэрхийлж байна. Тухайлбал импортын бараа хүч түрэн орж ирж буй өнөөгийн нөхцөлд  жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээл дээр оршин тогтноход хүндрэлтэй, орон зай нь улам бүр хумигдсаар байгаа юм. Импортын бараа бүтээгдэхүүн монголын зах зээлд гаальтай, “гаальгүй” хэлбэрээр чөлөөтэй орж ирж байгаа тохиолдолд үндэсний ЖДҮ хөгжинө гэж бодохын ч хэрэггүй. Өдрийн зээл аваад явж байгаа жижиг бизнес эрхлэгчид зээлийн хүүгээс гадна төрийн хүнд суртал, хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой Монголд ажиллахаас илүү гадаадад гарч ажиллах сонирхолтой болсон. Тухайлбал, БНСУ руу 3 сарын жуулчлалын визтэй гарч тэндээ үлдэж “хараар” ажиллах эрмэлзлэл их болсон зэрэг асуудлыг өнгөрсөн жилийн форумаар хөндөн тавьсан боловч шийдэгдээгүй байгаа тул энэ удаагийн форумыг зохион байгуулах шаардлагатай гэж манай холбоо үзсэн.

Баялаг бүтээгчид сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна.

 

Жил бүр Монгол улсын эдийн засгийн чуулган хэмээх томоохон арга хэмжээ болдог. Энэ форум та бүхний асуудлыг давхар хөндөх учиртай гэж харж байна?

Мэдээж таны хэлснээр “Эдийн засгийн чуулган” хэмээх маш том арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг ч ЖДҮ эрхлэгчдийн өмнө бий болсон хүндрэл, саад бэрхшээлийн асуудлыг хөндөж хэлэлцдэггүй.. Өөрөөр хэлбэл ЖДҮ үйлчилгээний салбарын хөгжлийн талаар огт яригддаггүй гэсэн үг. Цаашлаад ЖДҮ форумыг ивээн тэтгэх байгуулага ч олддоггүй. Ийм өнчин өрөөсөн хамгийн хүнд зовлон зүтгүүр дунд явж ирсэн ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ баригдсан салбар. Монгол хүний тэвчээр үнэхээр гайхалтай юм даа. Ер нь бол бид /баялаг бүтээгчид/ сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна. Ийм тохиолдол дэлхийд хаа ч байдаггүй ховорхон юм билээ. Эцсийн эцэст манай Монголын ард түмэн ШУДАРГА ЁСЫГ их хүсэмжилж байна.

ЖДҮ сангаас шат шатандаа давуу эрхээ ашиглан жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүрэх ёстой хувиас урьдчилж хүртэж байгаа тохиолдлыг хэрхэн харж байна?

Үнэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой төрийн санхүүгийн дэмжлэгийг баялаг бүтээгчдэд хүртээхгүй байна. Мөн тэдний үр хүүхэд төрийн сангийн зээлээр сурах боломжийг авч чадахгүй, жирийн ард түмний хүүхдүүд хувийн сургуульд сурч, ломбардны хүүнд мөлжүүлж хүүнээс хүү, ломбарднаас ломбардан дунд амьдарч байгааг олон нийтийн сүлжээнээс харж байгаа байх. Сүүлийн үед УИХ-ын гишүүд олон нийтийн сүлжээг гарамгай ашиглаж улс төрөө хийдэг болсон шүү дээ. Тэд мэдээлэлд ойрхон байгаагаа ашиглаж ЖДҮ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаас хумсалж, цаашлаад ард түмний үр хүүхдийн сурч боловсрох боломжоос нь хулгайлсаар байна.

Энэ бол УИХ-ын гишүүд олуулаа бүлэглэн үйлдсэн баримттай “Хулгай” юм.

Энэ хулгай өнгөрсөн жил болсон манай форумын үр дүнд илэрч нийгмийг шоконд оруулж нийт монголчууд тэр тусмаа гадаадад амьдардаг монголчууд бүх нийтээрээ жигшин зэвүүцэж “ЖДҮ эрхлэгчдэд тохиолдсон хар өдрүүд” гэж нэрлэн жил бүр яг энэ өдөр ЖДҮ эрхлэгчдэд тохиолдож буй саад бэрхшээлээ тогтмол сануулж форумаа бид “Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ оролцоо” сэдвийн дор өргөн хүрээг хамруулж зохион байгуулж байхаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус форумыг энэ сарын 26-ны өдөр 2 дахь жилдээ зохион байгуулахаар болоод байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …