“Тапа” хар салхины улмаас Японд 6000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

Японд “Тапа” хар салхины улмаас 21 хүн гэмтэж, 6000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Хокүрикү, Тохокү бүс нутгийг чиглэн урагшилж буй “Тапа” хар салхиний улмаас  төмөр замын үйлчилгээ тасалдаж, 200 гаруй нислэг цуцлагдсан байна.

Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ.

Хар салхи  амралтын өдрүүдээр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг ч мөн дайран өнгөрсөн бөгөөд 30 хүн гэмтэж бэртжээ. Тус улсын өмнөд нутагт хамгийн их хохирол ба байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд гамшгийн уршгийг арилгах ажиллагаа үргэлжилж, 11800 гаруй гал сөнөөгчийг дайчлан ус шахах зэрэг аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Хүчтэй салхины улмаас 11 нисэх буудлын 248 нислэг цуцлагджээ.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …