“Miss Universe Mongolia -2019” тэмцээний үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодорлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч өнгөрсөн Баасан гаригт тодорлоо

Тодруулбал, тэмцээний финалын шатанд 13 үзэсгэлэнт бүсгүй өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн титмийн эзэн болов.

Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар ирсэн өсөх ирээдүйтэй мисс хэмээн салбарынхан нь үнэлдэг. Тэрбээр “Photo model of the world 2016” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Турк улсад 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын Засгийн газраас зохион байгуулагддаг “Miss Leisure world 2016” тэмцээнд Хятадын Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, Диплом, Авьяас Топ-5-д үлдэж, финалийн шатанд Miss exotic буюу “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм хүртэж байсан.

Мөн дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ.

Тэрбээр загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, гар бие оролцдог. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан хүүхдүүдийн сайхан сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулдаг. Сүүлийн үед ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөө ажиллаж байгаа билээ.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …