Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

Энэ 19-20-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал, нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, гэрийг нь нэгжсэн байна.

Дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад “ Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны  00.00  цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ ШШҮХ-д хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …