Өнөөдөр хоёр зам хаана

Нийслэлийн Баянгол дүүрэгийн  тав дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын  0.1 километр замыг хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Уг замд борооны ус зайлуулах шугам хийх тул 2019.09.21-ний 23:00 цагаас 2019.09.22-ны 06:00 цагийн хооронд тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр болсон байна.

Мөн 2019 оны есдүгээр сарын 21-ний 09:00-16:00 цагийн хооронд “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болох тул Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг хаахаар болжээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …