Б.Шоовдор дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна.
Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан.

Тэгвэл өчигдрийн хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Украины Анжелина Лысакыг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Барилгын салбарын “Шилдэг төгс стандарттай бүтээгдэхүүн”-ээр шалгарсан ХУУРАЙ БЕТОН

Өглөө.мн сайт “Бизнес мэдээ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Барилгын салбарт  2021 оноос Монгол улсад анхны …